Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын газрын шилдэгүүд тодорлоо

2016-12-28 08:56:57

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын  байгууллагаас 2016 онд  дэвшүүлсэн зорилго зорилтыг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын үйлчилгээний чанар хүртээмжийг  дээшлүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж ажлын үзүүлэлтээрээ бусдыгаа манлайлсан  “Нийслэлийн оны шилдэг тасаг”,  “Нийслэлийн оны шилдэг байцаагч”, “Нийслэлийн оны шилдэг нягтлан бодогч”,“Нийслэлийн оны шилдэг ажилтан”-ыг тус тус шалгарууллаа. Шилдэгүүдийн өргөмжлөл, мөнгөн шагналыг нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүх гардуулж, баяр хүргэлээ.

“НИЙСЛЭЛИЙН ОНЫ ШИЛДЭГ ТАСАГ” Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасаг, Баянзүрх  дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл судалгааны тасаг, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын тасаг тус тус шалгарч, өргөмжлөлөө гардан авлаа.

“НИЙСЛЭЛИЙН ОНЫ ШИЛДЭГ БАЙЦААГЧ” Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын байцаагч В.БАЯСГАЛАН, Баянзүрх  дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн  Тэтгэмжийн байцаагч Э.НЯМДОРЖ, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Тэтгэврийн байцаагч  Б.БАТЦЭРЭН, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн  Орлогын байцаагч  Д.БАЯРХҮҮ, Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн  Тэтгэмжийн байцаагч Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ, Багануур  дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн  Сайн дурын даатгалын байцаагч Х.ТОГТВОР, Багахангай дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн  Сайн дурын даатгалын хяналтын байцаагч Б.БАЯРТУЯА, Налайх  дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн  байцаагч  Б.АЛТАНЦЭЦЭГ нар бусдыгаа манлайллаа.

“НИЙСЛЭЛИЙН ОНЫ ШИЛДЭГ НЯГТЛАН БОДОГЧ” Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн  Үйл ажиллагааны нягтлан бодогч С.УРТБАЯР шагнагдсан юм.

“НИЙСЛЭЛИЙН ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН”  Баянзүрх  дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн  үйлчилгээний ажилтан Д.МӨНГӨНТУЯА шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болцгоолоо гэж нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.