Япон Улсын Нара хотын хүүхдүүд хотын даргынхаа мэндчилгээг Улаанбаатар хотын Захирагчид гардуулан өглөө

2016-08-04 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод Япон улсын Нара хотын Захирагч Ген Накагава мэндчилгээ дэвшүүлсэн байна. Өнөөдөр тус хотын хүүхдүүд нийслэлийн Засаг даргатай уулзаж, хотын даргынхаа мэндчилгээг дамжуулан өглөө. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Зонта клуб нь Япон улсын Нара хотын Зонта клубтэй хамтран хүүхэд, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна. Хөтөлбөрийн дагуу Нара хотоос 5 сурагч Улаанбаатар хотод ирж, Монголын түүх соёл, ёс заншилтай танилцаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.