Хөрөнгө бүртгэн авах тухай

2010-01-12 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын /б/, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 138 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын дундуур тавигдсан 460 186 678 /Дөрвөн зуун жаран сая нэг зуун наян зургаан мянга зургаан зуун далан найм/ төгрөгийн өртөг бүхий 1.97 километр авто замыг Багахангай дүүргийн өмчид бүртгэн авахыг Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар /Д.Алтангэрэл/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/, Авто замын газар /Д.Од/-т тус тус үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР