Автомашин шилжүүлэх тухай

2010-01-05 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 "а", 29.1.5 "в", 29.2 дахь хэсэг, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.4, 4.5.9 Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26.1.6 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 10.1.2 дахь хэсэг, Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 334 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
     Нэг. Нийслэлийн нутаг дэвсгэр дээр хүн, мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, байгалийн гамшгийн үед ариутгал халдваргүйтгэл хийх бэлэн байдлыг хангах зорилгоор ариутгал халдваргүйтгэл хийх зориулалт бүхий "ДУК" автомашиныг Нийслэлийн Мал эмнэлгийн газарт шилжүүлэхийг Онцгой байдлын газар /Х.Батбилэг/-т даалгасугай.   
 
     Хоёр. Ариутгал халдваргүйтгэлийн зориулалт бүхий "ДУК" авто машиныг үндсэн хөрөнгийн бүртгэлд авч зориулалтын дагуу техникийн хүчин чадлыг бүрэн ашиглан ажиллуулахыг Нийслэлийн Мал эмнэлгийн газар /Д.Урансүрэн/-т үүрэг болгосугай.
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР