Хөрөнгө оруулалтын үр, өгөөжийг дээшлүүлэх сургалт зохион байгуулах тухай

2010-01-06 00:00:00

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Телөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

      Нэг. Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хууль болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөөр батлагдсан барилга байгууламж, зам, гүүрийн шинэчлэлт, төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор "Хөрөнгө оруулалт, түүний үр өгөөжийг дээшлүүлэх" сэдэвт сургалтыг 2010 оны 1 дүгээр сарын 10-ны дотор багтаан зохион байгуулсугай.

      Хоёр."Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх" сэдэвт сургалтанд дүүргүүдийн Засаг дарга нар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажилтнуудыг оролцуулж нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын хэрлогч Б.Баатарзорипг даалгасугай.     

      Гурав. Дээрх сургалтанд шаардагдах 5,4 сая /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

       Дөрөв. Томуугийн вакцины хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, цархлаажуулалтын явц, дархлаажуулалтаас үүссэн хог хаягдлын устгал, халдвар хамгаалал аюулгүй байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/-т даалгасугай.

      Тав. Дархлаажуулах ажлыг богино хугацаанд зохион байгуулахтай холбоотойгоор шаардагдах хүн хүч, унаа техник, хэрэгсэл болон бусад арга хэмжээнд дэмжлэг үзүүлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар 'Х.Батбилэгт/-т үүрэг болгосугай.

      Зургаа. Дархлаажуулалтанд хамруулах иргэдэд зориулсан зөвлөмж зааврыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж ажиллахыг нийслэлийн Засаг царгын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-д даалгасугай.      

      Долоо. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, дүн мэдээг ганилцуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР