Томуу А /Н1M1 / шинэ вирусын халдварын эсрэг дархлаажуулах ажлыг зохион байгуулах тухай

2010-01-12 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын гухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 "в", 29.2 Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1  Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.5 дахь заалт, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2009 оны 396/426 дугаар хамтарсан тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ

      Нзг. Томуугийн А/Н1М1/ шинэ вирусын халдварын эсрэг дархлаажуулах ажлыг зохион байгуулах нийслэлийн комиссын бүрэлдэхүүнийг нэгдүгээр, гомуугийн вакцинаар дархлаажуулах ажлын үе шат, тооцоог хоёрдугаар хавсралтаар баталсугай.

     Хоёр. Томуугийн А/ШШ/ шинэ вирусын халдварын эсрэг дархлаажуулах ундэсний төлөвлөгөөний дагуу зорилтот бүлгийн хүн амыг бүрэн хамруулах, зохион байгуулалтын арга хэмжээ авч, дархлаажуулалтын явц, дүн мэдээг нэгтгэн ганилцуулж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар / Ц.Ганхүү/-т үүрэг болгосугай.

     Гурав. Томуугийн H1М1 шинэ вирусын эсрэг вакцинжуулалтыг дүүргийн түвшинд шуурхай зохион байгуулах комисс томилон, хүн хүч, тоног төхөөрөмж, шатахуун, харилцаа холбооны хэрэгслээр хангах, зохион байгуулах бүрэлдэхүүнийг сургалтанд хамруулах арга хэмжээ авч, дархлаажуулалтын дүн мэдээг нэгтгэн, мэдээлж ажиллахыг Дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
     Дөрөв. Томуугийн вакцины хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, дархлаажуулалтын явц, дархлаажуулалтаас үүссэн хог хаягдлын устгал, халдвар хамгаалал аюулгүй байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/-т даалгасугай.
 
     Тав. Дархлаажуулах ажлыг богино хугацаанд зохион байгуулахтай холбоотойгоор шаардагдах хүн хүч, унаа техник, хэрэгсэл болон бусад арга хэмжээнд дэмжлэг үзүүлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар /Х.Батбилэгт/-т үүрэг болгосугай.
 
     Зургаа. Дархлаажуулалтанд хамруулах иргэдэд зориулсан зөвлөмж зааврыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-д даалгасугай.        
 
Долоо. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, дүн мэдээг танилцуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад үүрэг болгосугай.
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
01 дүгээр сарын 12-ны өдрийн
07 тоот захирамжийн хавсралтууд

 

ТОМУУ А /Н1 N1/ ШИНЭ ВИРУСЫН ХАЛДВАРЫН ЭСРЭГ
ДАРХЛААЖУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
НИЙСЛЭЛИЙН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН


Комиссын дарга     Ц.Цогзолмаа - Нийслэлийн Засаг даргын орлогч

Нарийн бичгийн дарга
Гишүүд:

  • Ц.Ганхүү - Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
  • Х.Батбилэг - Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга
  • Л.Бямбасүрэн - Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
  • Д.Сайнбаяр - Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
  • Р.Ягаанцэцэг - Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн
  • Д.Энхбаяр - Нийслэлийн Боловсролын газрын дарга
  • Л.Амгалан - Баянгол дүүргийн Засаг дарга
  • Б.Батзориг - Баянзүрх дүүргийн Засаг дарга
  • Ц.Сандаг-Очир - Багануур дүүргийн Засаг дарга
  • Ж.Ганхуяг -  Хан-уул дүүргийн Засаг дарга
  • Б.Баяндэлгэр - Налайх дүүргийн Засаг дарга
  • Ч.Сайханбаяр - Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
  • Г.Төмөрбаатар - Сүхбаатар дүүргийн Засаг дарга
  • Д.Ганболд - Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • И.Батнасан - Багахангай дүүргийн Засаг дарга