Хөрөнгө бүртгэн авах тухай

2010-04-21 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын /а/, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлзгчдийн 2010 оны 13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. "Монгол Улсыг хөгжүүлэх сан"-гийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Үйлдвэрчний Эвлэлийн гудамжинд тавигдсан 593 286 889 таван зуун ерэн гурван сая хоёр зуун наян зургаан мянга найман зуун наян есэн/ төгрөгийн өртөг бүхий 1.3 километр авто замыг Нийслэлийн өмчид бүртгэн авахыг Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Энэхүү захирамжийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, арчлалтыг хариуцаж ажиллахыг Нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР