Хөрөнгө бүртгэн авах тухай

2010-04-21 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын /а/, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. "Монгол Улсыг хөгжүүлэх сан"-гийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт тавигдсан Чингэлтэй-Хайлаастыг холбосон 510 005 112 /Таван зуун арван сая таван мянга нэг зуун арван хоёр/ төгрөгийн өртөг бүхий 1.5 километр хатуу хучилттай авто замыг Нийслэлийн өмчид бүртгэн авахыг Өмчийн Харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшеөрсүгэй.

     Хоёр. Энэхүү захирамжийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, арчлалтыг хариуцаж ажиллахыг Авто замын газар /Д.0д/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР