Замын хөдөлгөөний удирдлагын төв" байгуулсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

2010-04-22 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлын 29.1.2-ын "а", 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэг, "Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах систем" төслийн зээлийн гэрээ болон Засгийн газар хоорондын тохиролцооны баримт бичгийг соёрхон батлах тухай хуулийн 1 дүгээр зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 31 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. "Замын хөдөлгөөний удирдлагын төв" Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар /НӨҮГ/-ЫН дүрмийг хавсралтаар баталж, бүтцийг захирал, ахлах болон Мэдээллийн технологийн алба, Хөдөлгөөн зохион байгуулалтын алба, Мэдээллийн албатайгаар 24 хүртэл орон тоотойгоор байгуулсугай.

     Хоёр. "Замын хөдөлгөөний удирдлагын төв" /НӨҮГ/-ын даргаар Ламхүүгийн Батцоожийг 2010 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн томилж сарын үндсэн цалинг 425,000 төгрөгөөр тогтоож, ур чадварын нэмэгдлийг сарын үндсэн цалингийн 30 хувиар тооцож олгосугай.

     Гурав. Улаанбаатар хотын "Зам тээврийн оновчтой систем" төслийн хүрээнд тоног төхөөрөмж нь суурилагдсан замын хөдөлгөөний удирдлагын төвийг байгуулан дүрмээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж, батлагдсан орон тооны хязгаарт багтаан албан хаагчдыг томилох, цалин нэмэгдлийг зохих журмын дагуу тогтоох, байгууллагын дотоод журмыг батлан мөрдөж ажиллахыг "Замын хөдөлгөөний удирдлагын төв" /НӨҮГ/ /Л.Батцоож/-д үүрэг болгосугай.

     Дөрөв. "Замын хөдөлгөений удирдлагын төв" /НӨҮГ/-ыг батлагдсан төсвийн дагуу санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

     Тав. "Замын хөдөлгөөний удирдлагын төв" /НӨҮГ7-ын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах албан ажлын машиныг зохих журмын дагуу ашиглуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/, Төр захиргааны автобааз /Ц.Батхуяг/-д тус тус даалгасугай.

     Зургаа. "Замын хөдөлгөөний удирдлагын төв" байгуулагдан, Улаанбаатар хотын   замын   хөдөлгөөнийг   оновчтой   зохион   байгуулах,   замын   хөдөлгөөний г/захирамж аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний ачааллын талаар мэдээллийн бааз бүрдүүлэх, иргэдэд шуурхай мэдээлэл хүргэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан ажлын няпг уялдаа холбоо бий болгон үндсэн үүргийн дагуу хамтран ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/, Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/, Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/-т тус тус үүрэг болгосутай.

     Долоо. "Зам тээврийн оновчтой систем" төслийн хүрээнд суурилуулагдсан замын хөдөлгөөнийг хянах телекамеруудын үзэгдэх орчинг хааж, авто замын дагуу болон зам хөндлөн байрлуулсан рекламны самбаруудын судалгааг гарган, буулгуулах арга хэмжээ авч, телекамеруудын ажиллах нөхцлийг хангуулахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Батад үүрэг болгосугай.

     Найм. Захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатарт даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР