Барилга актлаж данснаас хасах тухай

2010-04-23 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2009 оны 07-11/629, 2010 оны 07-11/49 тоот дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, төрийн үйлчилгээ явуулах боломжгүй болсон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрыг актлаж дүүргийн хөрөнгийн бүртгэлээс хасахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригт, нийслэлийн өмчийн нэгдсэн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус зөвшөөрсүгэй.

     Хоёр. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засагдаргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригт үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР