Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-04-27 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны "Нийслэлийн 2009 оны төсөвт зарим өөрчлөлт оруулах тухай" 4/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Захирамжаар батлагдсан хөрөнгө оруулалтын ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан, гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч Д.Ганболдод даалгасугай.

     Гурав. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сантийн хэлтэс /Э.Ганхүү/-т, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Херөнгө оруулалтын газар /Ц.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавихыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

     Дөрев. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2010 оны 16 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
04 дүгээр сарын 27-ны өдрийн
299 тоот захирамжийн хавсралт
 
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2010 ОНД САНХҮҮЖИХ НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
/сая төг/
 
Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр, хүчин чадал, байршил
Хэрэгжүүлэх хугацаа
Төсөвт өртөг
2010 онд санхүүжих
1
Давхар   шаталттай   гэрийн   зуухыг нэвтрүүлэх
2009-2010
92.0
92.0
2
Биоэтанол шатахуун "Эко-92"-ын үйлдвэрлэлийг өргөжүүлэх
2009-2010
100.0
100.0
3
Авто тээврийн  хэрэгсэлийн шатахууны чанарыг сайжруулагч,
утаа  бууруулагч  биодизель түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
2009-2010
40.0
40.0
4
Шинэ төрлийн утаа багатай гэрийн зуухны туршилт хийх
2009-2010
5.0
5.0
5
Үртсэн шахмал түлшний цогцолбор үйлдвэрийн үлдэгдэл санхүүжилт
2009-2010
107.1
107.1
 
Дүн
 
344.1
344.1