Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох, хувьчлах ажпын хуваарь батлах тухай

2010-01-25 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 4/32 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 213 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Нийслэлийн өмчөөс 2010 онд хувьчлагдах эд хөрөнгийн хувьчлах асуудлыг хариуцсан итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг нэгдүгээр хавсралтаар, хувьчлах ажлын хуваарийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
     Хоёр. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 213 дугаар тогтоолоор баталсан "Нийслэлийн өмчийг хувьчлах журам"-ыг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллахыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт үүрэг болгосугай.
 
     Гурав.Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Ч.Однасанд даалгасугай.
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР