Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-04-30 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2010 оны "Өөрийн херөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар болон төмөр зам дээгүүрхи гүүрэн гарц барих төсөл"-ийн тухай 05 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 04 дүгээр сарын'07-ны өдрийн хуралдааны 21 дүгээр тэмдэглэлийн дагуу өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрзгжүүлэх "Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар болон төмөр зам дээгүүрхи гүүрэн гарц барих төсөл"-ийг холбогдох хууль, журамд нийцүүлэн 2010-2011 онд барьж гүйцэтгэх ажлыг зохион байгуулан, гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбаатар даалгасугай.

     Хоёр. Гүүрэн гарц барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

     Гурав. Энэхүү төслийг хэрзгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг уг төсөл хэрэгжиж дууссан жилийн дараах жилд 50 хувиар, 2 дахь жилд 45 хувиар, 3 дахь жилд 5 хувиар тус тус тооцон жил бүрийн улсын төсөвт тусгуулж байхыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

     Дөрөв. Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т, хөренгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавихыг нийслэлийн Өмчийн харилцааны газар Ч.Однасан/-т тус тус даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
04 дүгээр сарын 30-ны өдрийн
301 тоот захирамжийн хавсралт

ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО
Дарга:
  • Б.Мөнхбаатар   Нийслэлийн Засаг даргын орлогч
Гишүүд:
  • Э.Ганхүү    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Ц.Ганхүү     Улаанбаатар хотын Ерөнхий инженер бөгөөд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга
  • Д.Од            Нийслэлийн Авто замын газрын дарга
  • Х.Ганболд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны Зам тээврийн бодлогын газрын мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
  • Г.Сугарбат   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
  • Х.Бат-Эрдэнэ  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэтсийи мэргэжилтэн
  • Д.Дуламрагчаа  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын кюрьиг Авто замын  хяналтын  улсын   мхлпх байцаагч
Нарийн бичгийн дарга:
  • Г.Баттогтох   Нийслэлийн Авто замын газрым 3AM барилгын хяналтын хэлтсийн дарга