Хөрөнгө хүлээн авах тухаи

2010-05-03 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дзвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн "а", Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 3/20 дугаар тогтоол, Нийслэлийн нийгэм эдийн засгийн 2009 оны зорилтын 4.3 дах заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 305, 312 дугаар захирамжийн дагуу 2009 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь Үртсэн шахмал түлшний иж бүрэн цогцолбор үйлдвэр ашиглалтанд орж байгаатай холбогдуулан үйлдвэрийг нийслэлийн өмчид хүлээн авах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдод даалгасугай.

     Хоёр.    Хөрөнгө    хүлээн    авах   ажлын    хэсгийг   дараахь   бүрэлдэхүүнтэй байгүүлсугай.

Дарга:    Д.Ганболд    Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд
  • Д.Мөнхцог           Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга
  • М.Ганбаатар       "Улаанбаатар бизнес хөгжлийн төв"-ийн захирал
  • О.Заяамандах       Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга, захиалагчийн хэлтсийн дарга
  • О.Нямбаяр          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн төслийн удирдлага, инноваци хариуцсан мýргэжилтэн
  • Ж.Эрдэнэчимэг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн
  • Ч.Батсайхан         Нийслэлийн Агаарын чанарын албаны дэд дарга
  • Ц.Нямдорж       Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга
  • Ч.Цогтсайхан    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн эрчим хүчний асуудал хариуцсан мэргэжилтэн
  • Нарийн бичгийн дарга   Д.Дуламсүрэн   Нийслэлийн    Өмчийн  харилцааны    газрын орлогч дарга
     Гурав. Үртсэн шахмал түлшний иж бүрэн цогцолбор үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанар болон тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, баримтжуулан санал дүгнэлт гарган танилцуулахыг Ажлын хэсэг /Д.Ганболд/-т үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР