Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн засварын хөрөнгийн тухай

2010-01-29 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 184 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн байр /Нийслэлийн төр, захиргааны 3 дугаар байр/-ны засварын ажилд шаардлагатай байгаа эхний ээлжийн херөнгийг түрээсийн төвлөрсөн орлогоос шат дараатай хийж эхлүүүлэх, түрээслэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын тус байранд хийх засварын зардлыг түрээсийн орлогоос суутган тооцохыг Улаанбаатар бизнес хөгжлийн төв /М.Ганбаатар/-д зөвшөөрсүгэй.

     Хоёр. Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн байранд өөрийн хөрөнгөөр засвар хийх түрээслэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын их засварын төсөв болон нийт барилгын засварын ажлын явцад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т үүрэг болгосугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР