Захирамж хүчингүй болгох тухай

2010-02-02 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны "Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг зохицуулалттайгаар оролцуулах түр зөвшөөрөл олгох журам" 153 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан "Нийслэлийн Засаг даргын 2009 оны "Журам батлах тухай" 57 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

     Хоёр. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч ажиллахыг Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/-т даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР