Хөрөнгө шилжүүлэх тухай

2010-06-07 00:00:00
     Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Өмчийн харилцааны газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, 20 039 800 /хорин сая гучин есөн мянга найман зуун/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хичээлийн байрны зориулалтаар ашиглаж буй барилгын 1 дүгээр давхрын 306 квм талбай бүхий хэсгийг Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн балансад шилжүүлэхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Хөрөнгийн хөдөлгөөнд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР