Хүүхдийн зуслангийн талаар авах арга хэмжээний тухай

2010-06-11 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн ногоон бүсэд байрлалтай нийслэлийн болон байгууллага, аж ахуй нэгжийн харьяалалтай улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн зуслангуудын 2010 оны зуны үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан зусланд хүүхдийн ая тухтай амрах орчин нөхцлийг бүрдүүлэх, эрүүл ахуйн болон галын аюулгүй байдлыг хангуулах, сургалт хүмүүжлийн ажлын чанар, үр нөлөөг сайжруулах, зуслангийн материаллаг баазад хяналт тавихэд чиглэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

     Хоёр. Нийслэлийн Хүүхдийн төлөө газар /С.Алтанцэцэг/-т даалгах

  • Нийслэлийн ногоон бүсэд байрлалтай хүүхдийн зуслангуудыг мэргэжлийн удирдлагаар   ханган   зусланд   хүүхдийн   хөгжих   орчин   бүрдүүлэхэд   үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах
  • Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны ерөнхий шаардлага МЫЗ 5633:2006 Монгол   Улсын   стандарт   болон   Нийслэлийн   ногоон   бүс   дэх   хүүхдийн зуслангийн эрүүл мэндийн чиглэлэзр баримтлах журмыг мөрдөн ажиллах,
  • Байгууллагуудын      шалгалтын      дүнг      нэгтгэн,      бусад      шаардлагатай материалуудад үндэслэн хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх
  • Нийслэлийн ногоон бүсийн зуслангуудын үйл ажиллагааны явцад хяналт тавьж, шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь хүргэж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах

     Гурав. Нийслэлийн эрүүл мэндийн газар /С.Туул/-т даалгах нь:

  • Зусланд  амрагч  хүүхдүүдэд  эрүүл  мэндийн  үзлэг,   шинжилгээг  чанартай зохион байгуулах, зусланд ажиллах эмч,  эрүүл ахуйч  нарыг мэргэжлийн удирдлага. арга зүйгээр байнга хангаж ажиллах,
  • Хүүхдүүдийн   эрүүл   мэндийн   үзлэгт   хамрагдсан   байдалд   хяналт   тавьж, хоолны  хордлого,  гэдэсний халдвар,  энтеровирус,  томуугийн А хүрээний /Н1N1/    вирусын    халдвараас   урьдчилан    сэргийлэх    мэдээлэл,    сургалт сурталчилгааг зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангах,
  • Болзошгүй халдварт өвчнийг эрт илрүүлэн тусгаарлах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,
  • Зусланд амрагч хүүхдүүд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан эсэхэд байнгын хяналт тавих.

     Дөрөв. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/-д даалгах нь:

  • Зуслангийн бэлтгэл ажлыг зохих журмын дагуу хангасан нөхцөлд дүгнэлт гаргаж, үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл олгох,
  • "Хүүхэд  өсвөр  үеийнхний  амралтын  төв,  зуслангийн  эрүүл  ахуй,   ариун цэврийн үлгэрчилсэн дүрэм" болон "Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, Техникийн ерөнхий  шаардлага ММ5:5633:2006 стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах,
  • Зуслангийн   үйл   ажиллагаа   шаардлагын   дагуу   явагдаж   байгаа   эсэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран явцын шалгалт хийж, дүгнэлт өгөх,


     Тав. Нийслэлийн Онцгой байдлын газар ЛГ.Батбилэг/-т даалгах нь:

  • Гарч болзошгүй гамшиг аюулаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гал унтраах анхан шатны норм, стандарт, техникийн нормативуудыг хэрхэн хангаж ажиллаж байгаад хяналт тавих,


     Зургаа. Нийслэлийн Цагдаагийн газар /С.Баатаржав/-т даалгах нь:

  • Нийслэлийн ногоон бүсэд байрлалтай хүүхдийн зуслангуудад хүүхэд аюулгүй амрах, эрүүл орчин бүрдүүлэхэд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, байнгын хяналтын цагдаа ажиллуулах,


     Долоо. Хүүхдийн зуслангийн захирлуудад даалгах нь:

  • Зусланд    хүүхэд    хүлээн    авах    бэлтгэлийг    цогцоор    нь    шийдвэрлэж, нийслэлийн    мэргэжлийн    хяналтын    байгууллагын    зөвшөөрлийг    авсан тохиолдолд үйл ажиллагаагаа нээх,
  • Хүүхэдтэй    ажиллах    багш,    нийгмийн    ажилтныг    сурган    хүмүүжүүлох мэргэжилтэй, сургууль хүүхдийн байгууллагад ажиллаж байгаа чадвариш боловсон хүчнээр баг бүрдүүлэн ажиллаõ
  • Эрүүл     ахуй,     стандартын     шаардлага     хангасан     тухай     мэргэжлийн байгууллагын  дүгнэлт   гарч,   үйл   ажиллагаа   эхлүүлэх   зөвшөөрөл   ансни дараа амрагч хүүхдүүдэд амрах эрхийн бичиг тараах,
  • Үйл   ажиллагаа   эхлэхийн   өмнө   багш,   ажилчдыг   эрүүл   мэндийн   үзлгл I оруулж, холбогдох мэргэжлийн сургалтанд хамруулсан байх,
  • Зусланд амрагч хүүхдүүдийг чанартай, эрүүл ахуйн шаардлага хашзеан баталгаатай хүнсээр гэрээт газраас хангах, хоолны орц нормыг стандаргын хэмжээнд байлгахад онцгой анхаарах
  • Эрүүл ахуйн  шаардлага хангасан ундны болон  ахуйн  хэрэглээний  усаар хангах
  • Хүүхдийн амарч байгаа байр, хоолны газар, тоглоомын талбай, олон нийтийн   үйл  ажиллагаа  явуулж  буй  өрөө  тасалгаа  орчны   цэвэрлýõ,материал, ариутгал халдваргүйтлийн бодисоор байнга тогтмол ханган халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин ажиллах,
  • Ахуйн хортон мэрэгч, шавьж устгал, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах,
  • Болзошгүй  халдварт өвчнийг эрт илрүүлэн тусгаарлах,  халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,
  • Эрүүл мэндийн үзлэгт орсон хүүхдүүдийг зусланд амруулахаар хүлээн авах, И.Эрүүл ахуйн шаардлага хангасан ундны болон ахуйн хэрэглээний усаар хангах,
  • Бохирын  цооног, бие засах газар,  хатуу хог хаягдлын цэгийн эрүүл ахуйн шаардлагыг хангах асуудлыг холбогдох газарт тавих, хөрсийг бохирдуулахгүй байх нөхцлийг бүрдүүлэн ажиллах, хог хаягдал тээвэрлэлтийн гэрээ хийх
  • Тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй машин техникээр хүүхэд тээвэрлэхгүй байх,  батлагдсан маршрутыг зөрчихгүйгээр ажиллах,
  • 3услангийн үйл ажиллагаа эхэлсэн үед архи, согтууруулах ундаа хэрэглэх,тамхи татах, хүүхдийн дэргэд ёс бусаар авир гаргах, зориулалтын байргүй  газар насанд хүрэгчдийг амруулахыг хориглох,
  • Зуслангийн бүсэд ажиллах үйлчилгээний цэгийг соёлын болон ариун цэврийн  бүтээгдэхүүнээс бусад зүйл худалдахыг хориглох,

     Найм. Нийслэлийн ногоон бүсэд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжид даалгах нь:

  • Өөрийн харьяа зуслангийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, хүүхдийн зусланд тавигдаж байгаа дээрх шаардлагуудыг ханган ажиллаж, учирч болзошгүй хохирол, эрсдэлийн хариуцлагыг бүрэн хүлээх,

     Ес. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн засаг даргын орлогч, Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга /Ц.Цогзолмаа/-д үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР