Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-06-11 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны "Нийслэлийн 2009 оны төсөвт зарим өөрчлөлт оруулах тухай" 4/22 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих нийслэлийн Засаг даргын 2010 оны 21 дүгээр захирамжийн гуравдугаар хавсралтаар батлагдсан Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зардалаас 109,7 сая /нэг зуун есөн сая долоон зуун мянган/ төгрегийн төсөл арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.

     Хоёр. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих төсөл арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар баталсугай.

     Гурав. Хөренгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
06 дугаар сарын 11-ны өдрийн
386 тоот захирамжийн хавсралт

ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:  

  •   Ц.Цогзолмаа   Нийслэлийн Засаг даргын орлогч


Гишүүд:

  • Э.Ганхүү          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • С.Отгонбаяр    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • Ж.Ганболд       Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга
  • Г.Цэрмаа          Нийслэлийн     Хөрөнгө     оруулалтын газрын хяналтын инженер
  • А.Болдмаа        Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн
  • Нарийн бичгийн дарга: Я.Оюунсүрэн    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн