Комисс байгуулах тухай

2010-06-11 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 128, 153 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 477, 478 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Хандгайт дахь Ахмадын сувиллыг удирдлагын гэрээгээр ажиллуулж буй менежментийн багуудын гэрээний үүргийн биелэлтийг шалгаж, дүгнэлт гаргах аудитын комиссыг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай
.
Комиссын дарга: 
  •           Ч.Однасан   -    Нийслэлийн    Өмчийн    харилцаõ   газрын дарга

Гишүүд:

  • Н.Цогбадрах - Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга
  • М.Энхболд   -   Нийслэлийн    Өмчийн    харилцааны газрын   Өмч   хувьчлалын   хэлтсийн  дарга
  • Р.Ягаанцэцэг - Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн
  • Д.Ганзориг   -   Нийслэлийн   Засаг   даргын   Тамгын газрын   Санхүү,   төрийн   сангийн  хэлтсийн мэргэжилтэн,мэргэшсэн   нягтлан бодогч
  • Г.Батнасан   -   Нийслэлийн   Мэргэжлийн   хяналтын газрын Эмчилгээний чанарын улсын байцаагч
  • Нарийн   бичгийн даргà    Н.Буянхишиг - Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн мэргэжилтэн, мэргэшсэн нягтлан бодогч


     Хоёр. Удирдлагын багуудын гэрээний үүргийн болон бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гарган Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурлаар хэлэлцүүлэхийг Аудитын комисс/Ч.Однасан/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР