Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-06-15 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгзрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны "Нийслэлийн 2009 оны төсөвт зарим өөрчлөлт оруулах тухай" 4/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах 500,0 /таван зуун/ сая төгрөгийн төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж гүйцэтгэл үр дүнг, нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдод даалгасугай.

     Хоёр. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар баталсугай.

     Гурав. Хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга /Ц.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар/Ч.Однасан/-т даалгасугай.

     Дөрөв. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2010 оны 21 дүгээр захирамжийн хоёрдугаар хавсралтын 3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
06 дугаар сарын 15-ны өдрийн
395 тоот захирамжийн хавсралт

ГҮЙЦЭТГЭГЧИЙГСОНГОН ШАЛГАРУУЛАХ, ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:

  • Д.Ганболд   Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд:

  • Э.Ганхүү    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн Хэлтсийн дарга
  • Д.Мөнхцог        Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга
  • Б.Эрдэнэбат    Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн
  • Т.Оргил-Эрдэнэ   Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер
  • Д.Дашзэвэг   Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга
  • Нарийн   бичгийн дарга    Ж.Номундарь  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн