Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай

2010-06-23 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1./а/, 29.2, Тамшгаас хамгаалах тухай" хуулийн 14.1, 26.1, Улсын онцгой комиссын 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

      Нэг. Малын гоц халдварт шүлхий өвчин Дорнод аймапг гарсантай холбогдуулан уг өвчин зөөвөрлөгдөн орохоос урьдчилан сэргийлж, Багануур, Налайх, Баянзүрх дүүргийн авто тээврийн Шалган бүртгэх товчоонуудад автотээврийн хэрэгслийн дугуй, зорчигчдын гутал, хувцас, хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээг авах, хяналтыг чангатгахыг нийслэлийн Мал эмнэлгийн газар /Д.Урансүрэн/, Мзргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/, Цагдаагийн газар /С.Баатаржав/, Онцгой байдлын газар /Х.Батбилэг/, Налайх, Багануур, Багахангай, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

     Хоёр. Шүлхий өвчин тархах эрсдэл өндөр байгаа тул Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс нийслэлийн нутаг дэвсгэрт мал, малын гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэхийг түр хугацаагаар хориглож, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Захирагчийн ажлын алба, Хөдөө аж ахуйн газар Р.Зориг/, Мал эмнэлгийн газар /Д.Урансүрэн/, Цагдаагийн газар /С.Баатаржав/, Мэргэжлийн хяналтын газар /Л Бямбасүрэн/-т тус тус даалгасугай

     Гурав. Баяр наадам, Ардын хувьсгалын 89 жилийн ойд зүүн аймгуудаас ирж уралдах морьд, адуун сүрэг, тээвэрлэн ирж байгаа автотээврийн хэрэгслээр малын гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэх магадлалтай байгаа тул тодорхой арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Хөдөө аж ахуйн газар /Р.Зориг/,    Мал   эмнэлгийн   газар   /Д.Урансүрэн/,    Замын   Цагдаагийн   газар /С.Энхжаргал/, Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/ Онцгой байдлын газар /Х.Батбилэг/, Налайх, Багануур, Багахангай, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

     Дөрөв. Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай газруудын малыг вакцинжуулах, вакцины нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мал эмнэлийн газар /Д.Урансүрэн/-д даалгасугай. 

     Тав. Малын гоц халдварт шүлхий өвчний ариутгал халдваргүйтэл болон гарсан зардлыг гүйцэтгэлээр гаргаж, Улсын Онцгой комисст танилцуулж шийдвэрлүүлэхийг Онцгой байдлын газар /X. БатбилэгАт даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР