Аян зохион байгуулах тухай

2010-06-29 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 29.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтуудыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх, ургамлын тоосны харшилт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Захирагчийн ажлын алба /Ч.БатАнд даалгах нь:

1.Нийслэлийн хэмжээнд жил бүрийн 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Ургамлын тоосны харшилтай тэмцэх аяныг 2 сарын хугацаатай зохион байгуулах.
2.Аяны хэрэгжилтийн явц, биелэлтийн талаар нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд тухай бүр мэдээлж байх.

     Хоёр. Дүүргүүдийн Засаг дарга нарт даалгах нь:

1.Нийслэлийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн зүлэгт талбайн хөрсийг солих, сайжруулах ажлыг үе шаттайгаар хийж эхлэх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, айл өрх, иргэдийн эзэмшил, өмчлөлд байгаа хашаа, орчны талбайд ургасан шарилж, луулийн төрлийн харшил үүсгэгч ургамлыг 7-8 см-ийн өндөртэйгээр 7 дугаар сарын эхний долоо хоног, 8 дугаар сарын гурав дахь долоо хоногт багтаан тус тус 2 удаа хадалт, тайралт хийх.
2.Нийслэлийн ногоон байгууламжийг цэцэрлэгжүүлэх, зүлэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахдаа харшил үүсгэж буй тоост ургамлуудыг ашиглахгүй байх.
З.Ургамлын тоосжилтын үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаар шарилж, луулийн төрлийн ургамал зулгаалгахгүй байх.
4.Аяны хугацаанд зохион байгуулж байгаа ажлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд, оршин суугчдад танилцуулж, үр дүнг тогтмол мэдээлэх.
б.Аяны хугацаанд хийсэн ажлын тайланг жил бүрийн 9 дүгээр сарын 5-ны дотор Нийслэлийн Захирагчийн Ажлын алба /Ч.Бат/-нд ирүүлэх.

     Гурав. Нийслэлийн Эрүүл мэндийн газар /С.Туул/ -т даалгах нь Харшлын өвчний үеийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, Ургамлын тоосны харшилт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх иргэдэд чиглэсэн мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР