Тусгай зөвшөөрөл олгох тухай

2010-06-30 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэпк, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 22 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 228 дугаар захирамжаар томилогдсон "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох" шинжээчийн хэсгийн 2010 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар Эрдэм Оюу" дээд сургуулийн харьяа "Тоолол" бүрэн дунд сургууль, Батлан хамгаалах их сургуулийн "Өрлөг", бүрэн дунд сургууль.иргэн С.Баясгалан "Буянт-Өргөө" бүрэн дунд сургууль байгуулах, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг тус тус зөвшөөрсүгэй.

     Хоёр. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, сургуулийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан ажиллахыг үүсгэн байгуулагчдад үүрэг болгосугай.

     Гурав. Шинээр байгуулагдсан дээрх сургуулиудын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Отгонбаяр/, Нийслэлийн Боловсролын газар /Д.Энхбаяр/, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР