Хөрөнгө шилжүүлэх тухай

2010-07-02 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 5 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хот тохижилтын газар" Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 18958100 /арван найман сая есөн зуун тавин найман мянга нэг зуун/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий Их тэнгэрийн гүний 50 дугаар худгийг "Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн" Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын балансанд шилжүүлэхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Хөрөнгийн хөдөлгөөнд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар / Ч.Однасан/-т даалгасугай
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР