Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

2010-07-02 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 87 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын дүрмийн шаардлага хангахгүй болсон Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уламжлалт анагаах ухааны элэг судлалын килиник төвийн балансанд бүртгэлтэй 40 860 300 /дөчин сая найман зуун жаран мянга гурван зуун/ төгрөгийн бүртгэлийн үнэтэй эмийн үйлдвэрийн барилгыг зохих журмын дагуу нийслэлийн өмчийн данс бүртгэлээс хасахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Актлан устгаж, данс бүртгэлээс хасаж байгаа хөрөнгийн ашиглаж болох материалыг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР