Ажлын хэсэг байгуулах тухай

2010-07-05 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилтонд тусгагдсан яам, эрх бүхий байгууллагаас боловсруулж буй Хотыг дахин хөгжүүлэх тухай,  Газрыг албадан хураах тухай, Орон сууцны барилгыг шинэчлэн барих тухай, Барилгыг хуваан өмчлөх тухай, Хотын ногоон байгууламжийн тухай .зэрэг хуулийн төсөлд санал өгөх Ажлын хэсгийг хавсралт ёсоор байгуулсугай.

     Хоёр. Ажлын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулах, нутгийн захиргааны байгууллагууд, нийслэлийн оршин суугчдын саналыг авч хуулийн төсөлд тусгах, хийж буй ажлын явцын талаар сар тутам Нийслэлийн Засаг даргад танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг /Б.Мөнхбаатар/-т үүрэг болгосугай

     Гурав. Ажпын хэсгийн үйл ажиллагааны зардлыг Нийслэлийн эрх зүйн орчныг сайжруулахаар төсөвлөсөн хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
07 дугаар сарын 05-ны өдрийн
449 тоот захирамжийн хавсралт

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга 

  • Б.Мөнхбаатар                 Нийслэлийн Засаг  даргын орлогч

Орлогч дарга 

  • О.Машбат          Нийслэлийн Засаг даргынТамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга


Гишүүд

  • Ц.Баасанжав               Нийслэлийн  Засаг  даргын  хуулийн зөвлөх
  • Г.Нандинжаргал         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
  • Л.Алтангэрэл              Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
  • Ц.Тунгалаг                   Улаанбаатар хотын Захирапнийн ажлын албаны Хот, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга
  • Э.Хүрэлбаатар             Нийслэлийн   Барилга,   хот   байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга
  • Ц.Сандуй                     Нийслэлийн Газрын албаны дарга
  • Д.Од                             Нийслзлийн Авто замын газрын дарга
  • Ч.Однасан                    Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга
  • С.Баатаржав                 Нийслэлийн Цагдаагийн газрын дарга
  • Х.Энхжаргал                Замын Цагдаагийн газрын дарга
  • Г.Лхагва-очир               Нийслэлийн   Нийтийн   тээврийн   газрын хэлтсийн дарга
  • Б.Баянжаргал               Нийслэлийн  Барилга хот байгуулалтын газрын даргын зөвлөх
  • Б.Буянбат        Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Хотын хөгжлийн  бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн
  • С.Айнагүл                   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль  зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  • Ч.Цогтсайхан       Нийслэлийн  Засаг  даргын  Тамгын газрын  Хотын  хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
  • Г.Сугарбат            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Хотын  хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
  • Д.Шүрэнцэцэг            Нийслэлийн Засаг даргын  Тамгын газрын Хотын  хөгжлийн бодлогûí
  • Н.Итгэл                 Нийслэлийн Засаг  даргын  Тамгыí газрын Хотын  хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
  • С.Цэнд Аюуш      Нийслэлийн  Засаг даргын  Тамгын газрын  Хотын  хөгжлийн  бодлогын хэлтсийн мэргэжилтэн
  • Ц.Ижилмөрөн            Нийслэлийн  Засаг  даргын  Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн
  • Д.Баялагцэнгэл          Нийслэлийн     Засаг     даргын     Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн
  • Б.Солонго                   Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
  • Э.Шинэтуяа          Нийслэлийн     Засаг     даргын     Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн

Нарийн бичгийн дарга

  • Ц.Мягмарсүрэн Нийслэлийн Засаг даргын Тамгынгазрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн