ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2015-07-01 00:00:00

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2015 оны 07-р сарын 01-ны өдөр
 
Багануур дүүргийн Автожим ОНӨААТҮГ-т тохижилтын автомашины сэлбэг нийлүүлэх БНД.ХААА-2015.32 дугаартай барааны тендер.
Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас эрх бүхий тендерт оролцогчдоос Автожим ОНӨААТҮГ-т тохижилтын автомашины сэлбэг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сан банк -200255009 тоот дансанд тушаана.
       Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийг 2015 оны 07-р сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 07-р сарын 08-ны өдрийн, 10 цаг 30 минутад  нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эсэх:  эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх. тооцохгүй
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Улаанбаатар хот, Багануур  дүүрэг, 1-р  хороо, Д.Нацагдаржийн талбай ЗДТГ-ын байр, Багануур дүүргийн  Худалдан авах ажиллагааны алба 2 давхар, 230  тоот өрөө, мэргэжилтэн О.Мөнхгал утас: 70212102