Сургалт зохион байгуулах тухай

2010-07-14 00:00:00
     Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж дүүний удирдлагын тухай" хуулийн 29 зүйлийн 29.2, "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 49, 2010 оны 72 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44, 2010 оны 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖПАХ нь:

     Нэг. 2010 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаалгахаар шийдвэрлэсэн иргэдэд албан тушаалын мэдлэг олгох анхан шатны сургалтыг 2010 оны 07 дугаар сарын 15-29-ний өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Сургалтын төвийг түшиглэн зохион байгуулсугай.

     Хоёр. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэдийн анхан шатны мэдлэг олгох сургалтын төвийн захирлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын сургалт, иргэний хамгаалалтын төлөвлөлт хариуцсан офицер, дэд хурандаа Л.Ганбаатарыг томилсугай.

     Гурав. Дүйцүүлэх албан хаагчдын үүрэг гүйцэтгэх, сургалт, цугларалтанд оролцоход шаардагдах 4371600 / дөрвөн сая гурван зуун далан нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Дөрөв. Сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу явуулж, цэргийн албыг дүрмийн дагуу зохион байгуулж дүнг танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/-т үүрэг болгосугай.

     Тав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР