ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

2015-06-30 00:00:00
ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА
 
2015 оны 06 дугаар сарын 30
 
Тендер шалгаруулалтын нэр: Монель орчмын 0,8 км авто замын ажил
 
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-15/0070
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Монель орчмын 0,8 км авто замын  ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ:  Сүүлийн 2 жилийн /2013, 2014 он/ борлуулалтын дундаж хэмжээ 457.000.000 /Дөрвөн зуун тавин долоон сая/ төгрөгөөс багагүй байх.
 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 137.100.000 /Нэг зуун гучин долоон сая нэг зуун мянган төгрөг/
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2013, 2014/
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн аль нэг жилд дор хаяж нэг удаа 457.000.000 / Дөрвөн зуун тавин долоон сая/ төгрөгөөс дээш үнийн дүнтэй ажил гүйцэтгэсэн байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм,
Авто замын ажил:
-ЗТБХБЯ-наас олгосон 2.8.1 Хатуу  хучилттай зам барих заалт бүхий тусгай зөвшөөрөл Зам тээврийн яамнаас олгосон ЗБ-1 Хатуу хучилттай зам барих төрлийн зөвшөөрөл
Цахилгаан гэрэлтүүлгийн ажил:
-Эрчим хүчний яамнаас олгосон 3.2.1-ээс 3.2.4 заалтыг хангасан тусгай зөвшөөрөл
Тендерийн хамт 9 140 000 /есөн сая нэг зуун дөчин мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2015 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
 
Монгол улсын гарал үүсэлтэй бараанд дотоодын давуу эрх тооцно.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.meps.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.
 
Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1011 тоот, мэргэжилтэн Ж.Бүрэнтөгс, Утас: 75757805