Ашиглагч томилох тухай

2010-04-18 00:00:00

     Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Япон улсын "Нийгмийн хөгжлийн сан"-гийн хөрөнгөөр санхүүжигдан Улаанбаатар хотын "Нийтийн аж ахуйг сайжруулах төсөл 2"-ийн хүрээнд баригдан ашиглалтанд орж буй ахуйн үйлчилгээний барилгуудыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулан ашиглагчтай гэрээ байгуулж, ашиглагчийн оруулсан хөрөнгийг тухай бүр тооцон бүртгэж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т үүрэг болгосугай.

     Хоёр. Ашиглалтанд орж буй ахуйн үйлчилгээний барилгын ашиглалт, ажил үйлчилгээг хариуцан ажиллах ашиглагч байгууллагуудыг хавсралтаар томилсугай.

     Гурав. Ахуйн үйлчилгээний барилгыг зориулалтын дагуу ашиглаж, ахуйн үйлчилгээний норм, стандартыг мөрдөж, гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг ашиглагч байгууллагуудад даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР