ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2015-06-25 00:00:00
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ                                                             
                                                                                                                                                              2015.06.25
 
1.    Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Дулаан хангамжийн болон Нийтийн тээврийн салбарын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
 
2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дараах багцуудтай. Үүнд:
 
-          Багц-1: Дулаан хангамжийн 5 а магистралийн өргөтгөл шинэчлэлтийн ажлын зураг төсөв /ТЭЦ-3-ийн зүүн урд талаас Дунд гол хүртэл/ боловсруулах ажил
-          Багц-2: 12 г, д магистраль Тк-1208-аас УС-15-ын ЦТП хүртэл 2ф 500 мм-ийн дулааны шугамыг 2ф 700 мм болгон өргөтгөн шинэчлэх ажлын зураг төсөв боловсруулах ажил
-          Багц-3: 2в магистраль Тк-221-ээс Тк-228 хүртэл /Отгонтэнгэр сургуулийн салаатай худаг/ 2ф 300 мм-ийн голчтой дулааны шугамыг 2ф 400 мм голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлын зураг, төсөв боловсруулах ажил
-          Багц-4: Автобус -3 автобаазын давтан хэрэглэх зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлууд  болно.
 
3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлага, уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
·         Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар, дээрх зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн хуулбар.
·         Туршлагыг нотлох материал/гэрээгээр ажиллуулж байгаа тохиолдолд гэрээг эх хувиар ирүүлнэ/
·         Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл.
 
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно
4.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө  ирүүлнэ үү.
 
 
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1001 тоот, ахлах мэргэжилтэн Б.Түмэнжаргал, Утас: 75757804