ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2015-06-24 00:00:00
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ                                                             
 
1.    Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Автозам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
 
2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дараах  2 багцтай. Үүнд:
 
-          Багц-1а “Этүгэн” дээд сургууль, Улаанбаатар чуулга, Сэлбийн баруун эрэг орчмын авто замын зураг төсөв /Сүхбаатар дүүрэг 8-р хороо /
-          Багц-1б Ахуйн үйлчилгээний ордон Ард Аюушийн гудамж хүртэлхи авто замын шинэчлэлтийн зураг төсөв /зүүн баруун урсгал БГД/
-          Багц-1в Баянбүрдийн тойргоос Эх нялхасын уулзвар хүртэлх авто замын шинэчлэлтийн зураг төсөв /Чингэлтэй дүүрэг/
-          Багц-1г Төмөр замын гармаас Хилийн цэргийн 0164-р анги хүртэлх авто замын шинэчлэлтийн зураг төсөв/БГД/
-          Багц-1д Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон авто зам, төмөр зам доогуурхи явган зорчигч болон суудлын хөнгөн тэргэнд зориулсан нүхэн гарцын зураг төсөв/БЗД/
-          Багц-1е 13,16 дугаар гудамжны дунд хэсгийн 1,0км, 15, 16 дугаар гудамжны дунд хэсгийн 1,2км шороон замыг сайжруулах ажлын зураг төсөв /БГД, 22 дугаар хороо/
-          Багц-2 Борооны ус зайлуулах төв магистрал шугамын зураг төсөв /төв  , урд, зүүн хэсэг/ зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлууд  болно.
 
3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлага, уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
·         Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар, дээрх зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн хуулбар.
·         Туршлагыг нотлох материал/гэрээгээр ажиллуулж байгаа тохиолдолд гэрээг эх хувиар ирүүлнэ/
·         Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл.
 
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно
4.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 07 дугаар сарын 07-ны 11 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1011 тоот,  мэргэжилтэн Ж.Бүрэнтөгс, Утас: 75757805