Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-07-19 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйл, Нийслэлийн Иргздийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2009 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" 5/38 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн 2009 оны төсвийн орлогын давалтаар 2010 онд санхүүжих Гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 11-р хороонд баригдах айл өрхийг түр суурьшуулах 300 айлын орон сууцны барилгын 2500,0 /хоёр тэрбум таван зуун/ сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий инженер бөгөөд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ганхүүд даалгасугай.

     Хоёр. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

     Гурав. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, ззэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР