Хөрөнгө данснаас хасах тухай

2010-07-27 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэпк, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны "Энэрэнгүй сэтгэл" өрхийн эмнэлгийн балансанд бүртгэлтэй 58 503 923 /Тавин найман сая таван зуун гурван мянга есөн зуун хорин гурван/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хуучин барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Дээрх хөрөнгийн хөдөлгөөнд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

     Гурав. Актлагдаж данс бүртгэлээс хасагдаж буй хөрөнгийг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР