Хөрөнгө данснаас дансанд шилжүүлэх тухай

2010-07-27 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эргэлтийн бус хөрөнгийг данснаас хасах, олж авах, бүртгэх журам"-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны "Түвшинбулган" өрхийн эмнэлгийн 15 468 200 /Арван таван сая дөрвөн зуун жаран найман мянга хоёр зуун/ төгрөг, 13 дугаар хороны "Мэнд арвижих" өрхийн эмнэлгийн 22 834 100 /Хорин хоёр сая найман зуун гучин дөрвөн мянга нэг зуун/ төгрөгний бүртгэлийн үнэ бүхий байруудыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дансанд шилжүүлэхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Дээрх хөрөнгийн хөдөлгөөнд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР