Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

2010-08-24 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдмийн оргил цогцолбор сургуулийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, 14 288 400 /арван дөрвөн сая хоёр зуун наян найман мянга дөрвөн зуун/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 07-244/1621 дүгээр дүгнэлтээр цаашид ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон 8 автомашины гаражийн барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Актлагдаж данс бүртгэлээс хасагдаж буй хөрөнгийг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР