Эрх шилжүүлэх тухай

2010-08-24 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн ИргэдийнТөлөөлөгчдийн Хурлын 2009 оны 4/22 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Төрийн тусгай үйлчилгээний "Их тэнгэр" цогцолборын инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлын 10,0 /арван/ сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 21 дүгээр захирамжийн дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан УС-15-ын 5 орон сууцны байрны гадна дулаан, дотор халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн усны шугамын засварын ажлын тендер шалгаруулалтын хэмнэгдсэн хөрөнгөнөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэн, гэрээнд заасан хугацаанд нийслэлийн төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

     Хоёр. Төрийн тусгай үйлчилгээний "Их тэнгэр" цогцолборын инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлын 10,0 /арван/ сая төгрөгийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж гэрээнд заасан хугацаанд нийслэлийн төсөвт төвлөрүүлэхийг Төрийн тусгай үйлчилгээний "Их тэнгэр" цогцолборын дарга Г.Сумъяа-д даалгасугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР