Үнэлгээний хороо байгуулах тухай

2010-08-27 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг, 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх хэсэг, 47 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын 2010 оны 08 дугаар сарын 25 ны өдрийн 132 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАЖЛАХ нь:
 
     Нэг. "Урьдчилан цэвэрлэх байгууламж Нийслэлийн Өмчит Үйлдвэрийн Газрын техник технологийн нэгдүгээр шатны шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Дарга

  • Д.Ганболд  Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологи хариуцсан орлогч

Гишүүд

  • Э.Ганхүү   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Л.Алтангэрэл  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын  албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
  • Т.Цэрэндэжид Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  • О.Заяамандах Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын барилга захиалагчийн хэлтсийн дарга
  • З.Занданпүрэв  Урьдчилан цэвэрлэх байгууламж Нийслэлийн Өмчит Үйлдвэрийн газрын дэд дарга бөгөөд Ерөнхий инжeнeр
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР