Хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэл ажлыг хангах тухай

2010-09-01 00:00:00

     Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогыг нийслэл хотод зохион байгуулж явуулахад шаардагдах 227.6 сая төгрөгийн нэмэлт төсвийн 35.6 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргаж, Нийслэлийн хүн ам, орон сууцны тооллогын түр товчоонд шилжүүлэхийг Тамгын газар (Ц.Болдсайхан)-т үүрэг болгосугай.

     Хоёр. Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогыг зохион байгуулж, явуулахад шаардагдах зардлыг дүүргийн төсвөөс хариуцан санхүүжүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

     Гурав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар (Ц.Болдсайхан)-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР