Үнэлгээний хороо байгуулах тухай

2010-09-04 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйл, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 289 дүгээр тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 625 дугаар захирамжаар батлагдсан Баянзүрх дүүргийн төрөх эмнэлгийн барилга, зураг төсвийн 500,0 сая төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Дарга

  • Ц.Цогзолмаа Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд

  • Э.Ганхүү Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Н.Төмөрбаатар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий инженер
  • З.Сэргэлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
  • М.Сумъяа Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн
  • Б.Эрдэнэсүрэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын улсын байцаагч

Нарийн бичгийн дарга

  • С.Алтантуяа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер

     Хоёр. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журам шийдвэрийг мөрдөн ажиллахыг Үнэлгээний хороо /Ц.Цогзолмаа/-д үүрэг болгосугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР