Шувууны "Ньюкасл" өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай

2010-09-04 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удардлагын тухай   29 дүгээр зүйлийн   29.1.1-ийн "б",     Гамшгаас хамгаалах тухай   хуулийн
8  дугаар зүйлийн 8.3.6,    26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалт, Хөдөө аж ахуй үйлдвэрийн сайдын   1998 оны А/127 дугаар тушаал, Улсын Мал эмнэлэг үржлийн газрын    газрын   санал    зөвлөмж,    нийслэлийн   Онцгой    комиссын   2010   оны
09  дүгэзр 04-ний өдрийн 3 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шувууны аж ахуй нэгжүүдийн шувуунд эрүүл мэндийн үзлэг тандалт, шинжилгээг нэг бүрчлэн хийж, бүртгэлжүүлэн холбогдох зааврын дагуу дэзж авч, халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн аж ахуйн нэгж байгууллагуудаас шувууны гаралтай бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тоног хэрэгсэл гадагш гаргах, шувууны шилжилт хөдөлгөөн хийлгэхгүй байх, шувууны аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, ариун цэврийн нийтлэг журмыг мөрдөх, түүхий эд болон бусад холбогдох бүтээгдэхүүнийг баталгаажих шинжилгээний хариу гарах хүртэлхи хугацаанд хязгаарлаж хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн газар /Д.Урансүрэн/, Мэргэжлийн хяналтын газар Л.Бямбасүрэн/, Цагдаагийн газар /Б.Баатаржав/, Онцгой байдлын газар /Х.Батбилэг/, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай

     Хоёр. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, нийслэлийн Мал эмнэлгийн лабораторийн ариун цэврийн шинжилгээний дүнг үндэслэк шувууны гаралтай түүхий эд, мах, өндөг нэвтрүүлэхийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/, нийслэлийн Цагдаагийн газар /С.Баатаржав/, Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/ нарт зөвшөөрсүгэй.

     Гурав. Лабораторийн шинжилгээгээр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдварт евчний сэжиг дахин илэрсэнтэй холбогдуулан хорио цээрийн бүсийг шинэчилэн тогтоож, тодорхой аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлах арга хэмжээ авахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт даалгасугай. 

     Дөрөв. Шувууны халдварт "Ньюкасл" өвчнөөс урьдчилан сэргийлэх дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргаж, зөвлөмж боловсруулан хэрэгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлэх, ажлыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахыг нийслэлийн Мал эмнэлгийн газар / Д.Урансүрэн/ нийслэлийн Эрүүл