Хөрөнгө оруулалтын ажил зохион байгуулах тухай

2010-09-06 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Телөөлөгчдийн Хурлын 2009 оны "Нийслэлийн 2010 оны төсөв батлах тухай" 4/23 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн Автобусны буудлууд, талбайн тохижилт 200 /хоёр зуун/ сая төгрөгийн ажлын хөрөнгө хасагдсан тул Нийслэлийн Засаг даргын 2010 оны "Эрх шилжүүлэх тухай" 134 дугаар захирамжаар батлагдсан нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Автобусны буудлуудад зориулалтын зогсоол гаргах 100 /нэг зуун/ сая төгрөгийг хавсралтанд тусгагдсан Автобусны буудлуудад зориулалтын зогсоол хийх ажилд шилжүүлэн зарцуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
     Хоёр.Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Автобусны буудлуудад зориулалтын зогсоол гаргах ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
     Гурав. Хөрөнгө оруулалтын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх ажлыг хууль тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/-т, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Авто замын газар /Д. Од/-т үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын
6-ны өдрийн 626 тоот захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ АВТОБУСНЫ БУУДЛУУДАД ЗОРИУЛАЛТЫН ЗОГСООЛ ХИЙХ АЖЛЫН ЗАДАРГАА

төг


Замын нэр

 

Төсөвт өртөг

 

1

Гэмтлийн эмнэлгийн хойд автобусны буудал

8 877 287

2

Гэмтлийн эмнэлгийн урд автобусны буудал

13 554 155

3

3-4-р хорооллын эцсийн автобусны буудал

11 917 784

4

Дүүхээ төвийн автобусны буудал

9 433 407

5

11-р байрны автобусны буудал

12 855 718

6

Парадоксийн автобусны буудал

12 765 339

7

Сентозагийн автобусны буудал

11 695 647

8

Ахуйн үйлчилгээний ордоны автобусны буудал

9 382 891

9

Автобусын буудлуудын тохижилтийн зураг төсвийн үнэ

4850000

10

Магадлашгүй ажлын зардал

4667772

11

Нийт дүн

100 000 000