Хөрөнгө оруулалтын ажил зохион байгуулах тухай

2010-09-06 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны "Нийслэлийн 2010 оны төсөв батлах тухай" 4/23 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Нийслэлийн Засаг даргын 2010 оны "Эрх шилжүүлэх тухай" 134 дугаар захирамжаар батлагдсан нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх магадлашгүй ажлын зардал 218 000 000 /хоёр зуун арван найман сая/төгрөгөөр хийх авто зам засварын ажлын задаргааг хавсралтаар баталсугай.
 
     Хоёр. Магадлашгүй ажлын зардлаар хийх зам засварын ажилд шаардлагатай хөрөнгийг зохих журмын дагуу санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, авто замын засварыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгзх ажлыг хууль тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Авто замын газар /Д. Од/-т үүрэг болгосугай.
 
     Гурав. Энэхүү захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Ч.Бат/-нд даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын
6-ны өдрийн 621 тоот захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН САНГИЙН ХӨРӨНГӨӨР
ХЭРЭГЖҮҮЛЭХ МАГАДЛАШГҮЙ АЖЛЫН ЗАРДЛААР
ХИЙХ ЗАМ ЗАСВАРЫН АЖЛЫН ЗАДАРГАА

Замын нэр

Өртөг /сая.төг/

1

Ард кино театрын араар Бага тойруу Жуулчны гудамжийг холбосон авто зам 179 м2

6.62

2

Самбуугийн гудамжийг Их тойруутай холбосон авто зам 198 м2

7.33

3

5-р сургуулийн урд талын авто зам 82 м2

3.04

4

Сүхбаатарын гудамжны авто зам 120 м2

4.44

5

7-н буудал чиглэлийн авто зам 100 м2

3.7

6

Их сургуулийн гудамжны авто зам 35 м2

1.29

7

Залуучуудын гудамжны авто зам 30 м2

1.11

8

Их тойруугаас Түргэн тусламжийн авто бааз хүртэлх зам 462 м2

14.2

9

Олимпийн гудамжны авто зам 200 м2

7.4

10

Усны гудамжны авто зам 100 м2

3.7

11

Жамъян гүний гудамжны авто зам 50 м2

1.85

12

Доржийн гудамжны авто зам 687 м2

24.05

13

Дандарбаатарын гудамжны авто зам 36 м2

1.33

14

Баянзүрхийн товчоо чиглэлийн авто зам 60 м2

2.22

15

Энхтайваны өргөн чөлөө /Зүүн 4-н замаас Амгалан/ -ны зам 189 м2

6.99

16

Гачуурт чиглэлийн авто зам 173 м2

6.4

17

Улиастайн эцсийн буудлын авто зам 200 м2

7.4

18

Дунд голын зам 530 м2

19.6

19

Зайсан чиглэлийн авто зам 30 м2

1.11

20

Чингисийн өргөн чөлөө 70 м2

2.59

21

Наадамчдын авто зам 150 м2

5.55

22

Айцийн даваа чиглэлийн авто зам 500 м2

18.5

23

Жаргалантын амны шороон зам 1.5 км

3.0

24

Нисэхийн товчоо орчмын авто зам 100 м2

3.7

25

Энэбишийн гудамжны авто зам 100 м2

3.7

26

Ард Аюушийн гудамжны авто зам 100 м2

3.7

27

Хасбаатарын гудамжны авто зам 100 м2

3.7

28

Дамдинбазарын гудамжны авто зам 75 м2

2.78

29

Жамсранжавын гудамжны авто зам 70 м2

2.6

30

Амарсанаагийн гудамжны авто зам 100 м2

3.7

31

Баянхошууны зам /урдуур/ 250 м2

9.25

32

Зүүн салааны авто зам 150 м2

5.55

33

Баянхошууны зам /араар/150 м2

5.55

34

Энхтайваны өргөн чөлөө /Сонсголон - Чингүнжав/ авто зам 300 м2

11.1

35

22-ын товчоо орчмын авто зам 100 м2

3.7

36

Толгойтын авто зам 150 м2

5.55

 

Нийт дүн:

218,0