Ажлын хэсэг томилон ажиллуулах тухай

2010-09-08 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Их хурлын 2010 оны 36 дугаар тогтоол, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилтын 4.1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Ах дүүгийн харилцаат Улаанбаатар Эрхүү хотуудын хооронд 2010-2012 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Эрхүүгийн Текникийн Улсын их сургууль дээр "Зохистой бичил уур амьсгалын нөхцөл бүрдүүлэх халаалтын тоног тохооромж" зураг төсөл боловсруулах, турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх хамтарсан ажлын хэсгийн монголын талын бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын хэсгийн удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр. Ажлын хэсгийг 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2010 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ажиллуулсугай.

     Гурав. Ажлын хэсгийн Эрхүү хотод очих, ирэх замын зардал 1 633 100 / нэг сая зургаан зуун гучин гурван мянга нэг зуун/ төгрөгийг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т, томилолтын зардлыг холбогдох шийдвэрийг үндэслэн тооцож олгохыг харъяа гарын дарга нарт зөвшөөрсүгэй.

     Дөрөв. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, биелэлтийг ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдод үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР