Налайх дүүрэг чиглэсэн авто замын хөдөлгөөндтүр өөрчлөлт оруулах тухайqw

2010-09-10 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 /в/, 29.2, Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3, 6.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" гол цуглуулагч шугамын барилга байгууламжийг барих ажлын шугамын трасс Налайх дүүрэг явдаг авто замыг дайрч байгаатай холбогдон замыг сэтлэхийн тулд 2010 оны 9 дүгээр сарын 15-наас 2010 оны 9 дүгээр сарын 20-ныг хүртэлх хугацаанд нэмэлт туслах зам тавих аргаар авто замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авч байнгын хяналт тавьж ажиллахыг Замын Цагдаагийн газар /Х.Энхжаргал/, нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т үүрэг болгосугай.

     Хоёр. Хөдөлгөөний чиглэл өөрчлөгдсөнтэй холбогдуулан зөвшөөрөлгүй, зориулалтын бус, замгүй газар, голын гармаар тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч хяналт тавьж, шаардлагатай тэмдэг заалт хийж байрлуулахыг Замын Цагдаагийн газар /Х.Энхжаргал/, Байгаль хамгаалах газар /Ю.Дэлгэрмаа/, Улаанбаатар Зам засвар, арчлалт компани /Д.Бат-Эрдэнэ/-д тус тус үүрэг болгосугай.

     Гурав. Хөдөлгөөний чиглэл өөрчлөгдсөн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Хэвлэл, мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд үүрэг болгосугай

     Дөрөв. Туул-1 коллекторын угсралтын ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх арга хэмжээ авч, ажлын явцад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ганхүү/-т даалгасугай.

     Тав. Энэхүү захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Батад даалгасугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР