Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцад батлагдсан гамшгийн хөрөнгөөр засварлах сургууль, цэцэрлэгийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.
Хоёр. Сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг эрх бүхий гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулан хэрэгжүүлэн, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
Гурав. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын
14-ний өдрийн 640 дүгээр захирамжийн хавсралт
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2010 ОНД САНХҮҮЖИХ БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫНБАГЦАД БАТЛАГДСАН ГАМШГИЙН ХӨРӨНГӨӨР ЗАСВАРЛАХ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЖАГСААЛТ
/ төгрөгөөр/
№ |
Сургууль, цэцэрлэг |
Хэрэгжүүлэх хугацаа |
Төсөвт өртөг |
2010 онд санхүүжих |
1 |
26 дугаар сургуулийн барилгын дээврийн засвар /ХУД/ |
2010 |
3 000 000.0 |
3 000 000.0 |
2 |
32 дугаар сургуулийн барилгын дээврийн засвар /ХУД/ |
2010 |
3 000 000.0 |
3 000 000.0 |
3 |
3 дугаар сургуулийн барилгын дээврийн засвар /СБД/ |
2010 |
4 000 000.0 |
4 000 000.0 |
4 |
10 дугаар сургуулийн барилгын дээвэр, шалны их засвар /ХУД/ |
2010 |
29 542 146.0 |
29 542 146.0 |
|
Нийт |
|
39 542 146.0 |
39 542 146.0 |