Хөрөнгө бүртгэх тухай

2010-09-17 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 138 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны нутаг дэвсгэрт баригдсан 1 552 784 242 /нэг тэрбум таван зуун тавин хоёр сая долоон зуун наян дөрвөн мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийн өртөг бүхий Үртсэн шахмал түлшний иж бүрэн цогцолбор үйлдвэрийг нийслэлийн өмчид бүртгэн авахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Шинээр баригдсан үйлдвэрийн эзэмшилт, ашиглалтанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/, Улаанбаатар бизнес хөгжлийн төв /М.Ганбаатар/-д тус тус үүрэг болгосугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР