“Улаанбаатар 2010-хөдөлмөрийн бага чуулган" онол практикийн бага хурлыг зохион байгуулах тухай

2010-09-17 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны хооронд байгуулйсан 2010-2012 оны хамтын хэлэлцээр, "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийслэлийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй бодлого чиглэл, цаашдын зорилтын талаар төр, нийгмийн түншлэгч талууд хамтран хэлэлцэх, шийдвэр гаргах "Улаанбаатар 2010 - Хөдөлмөрийн бага чуулган" онол практикийн бага хурлыг 2010 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсугай.

     Хоёр. "Улаанбаатар 2010-Хөдөлмөрийн бага чуулган"-ыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

     Гурав. Тус арга хэмжээг зохион байгуулаж хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлопч Ц.Цогзолмаад даалгагсугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР