Сургалтанд хамруулах тухай

2010-09-21 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 12 дугаар сарын 23-ны 4/22 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. "Нийслэлд шаардлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчнийг өндөр хөгжилтэй орнуудад хотын захиалгаар сургах, суралцагчдыг шалгаруулах журам"-ын дагуу Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах хавсралтад нэр заагдсан нийслэлийн зарим байгууллагын ажилтнуудыг БНСУ-ын Ёожү их сургуульд2010 оны 10 дугаар сарын 18-наас 45 хоногийн хугацаагаар томилон явуулсугай.

     Хоёр. Сургалтанд хамрагдах албан хаагчидтай гэрээ байгуулж ажиллахыг Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Ү.Ганболд/-т даалгасугай.

     Гурав. БНСУ-ын Ёожү их сургуульд суралцах албан хаагчдыг захиалагчаас ирүүлсэн сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтанд хамруулах ажиллагааг зохион байгуулахыг Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс /Э.Амарсанаа/-т даалгасугай

     Дөрөв. Сургалтанд шаардагдах 58,505,220 /тавин найман сая таван зуун таван мянга хоёр зуун хорь/ төгрөгийг "Нийслэлд шаардлагатай нарийн мэргэжлээр боловсон хүчнийг өндөр хөгжилтэй орнуудад хотын захиалгаар сургах" хөрөнгө оруулалтын зардлаас гаргахыг Тамгын газар Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

     Тав. Сургалтаар явсан тухай тайланг явж ирснээс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг төлөөлөгчдийн ахлагч Д.Шүрэнцэцэгт даалгасугай.

     Зургаа. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч/Ц.Цогзолмаа/-д үүрэг болгосугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР